Налайх дүүрэг

"Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, дулаалгын аян" арга хэмжээ

"Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, дулаалгын аян" арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулагдах бөгөөд
Сайжруулсан шахмал түлшний карт олголт,
Зөв галлагааны заавар зөвлөгөө,
Угаар мэдрэгч болон яндан хөөлөх үйл ажиллагааг хаягаар хийж гүйцэтгэх,
Дэвшилтэт технологи бүхий шөнийн дулаан хуримтлуурт цахилгаан халаагуурын борлуулалт, арилжааны банкнаас олгодог ногоон зээлийн мэдээлэл,
Эко бие засах байгууламжийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу

Хуваалцах: