Налайх дүүрэг

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлогын стратеги, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ванчинхүү, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт нарын ажлын хэсэг Налайх дүүргийн Цэрэг татлагын товчооны үйл ажиллагаатай танилцлаа.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ж.Алтангэрэл, дүүргийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Пүрэвдорж нар тус ажлын хэсэгт үйл ажиллагааны зохион байгуулалт, явцын мэдээллийг өглөө.

Хуваалцах: