Налайх дүүрэг

“СПОРТЛОГ САНХҮҮЧИД-2023” 6 ТӨРӨЛТ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Засаг даргын Тамгын газар болон Боловсролын байгууллагууд хамтран Монгол Улсад Санхүүгийн алба байгуулагдсаны 112 жилийн ойг тохиолдуулан дүүргийн санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нар болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээн волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, шатар, бадминтон зэрэг төрлүүдээр 50 орчим байгууллагын 13 багийн дунд 2 дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Бүх баг, тамирчдадаа амжилт хүсье.

Хуваалцах: