Налайх дүүрэг

2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон шинээр батлагдах Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудын хүрээнд дүүргийн бодлогын баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажлыг хангах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд гадаад томилолтоор ажиллах тохиолдолд дүүргийн Удирдлагуудад танилцуулах,  цаашид гадаадад томилолтоор ажилласан тухай мэдээллийг Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулж байх. / Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Дүүргийн хэмжээнд өмчийн бүртгэл тооллогыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох байгууллагууд санал өгөх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Нийслэлийн 2024 оны төсөв батлагдахад дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, 2024 оны 01 дүгээр сардаа зарлаж дуусгах, 02 дугаар сарын 01-ны дотор гэрээ байгуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. 2024 оноос соёл урлагийн байгууллагуудыг өөрсдийгөө санхүүжүүлдэг байх чиглэлээр бодлого барьж бэлтгэл хангаж ажиллах. Үүнд:  Соёлын ордон өмчийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах, шинэ бүтэц зохион байгуулалтад оруулах, цаашид ашигтай ажиллахад анхаарч ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: