Налайх дүүрэг

ДААМНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг угтаж дүүргийн иргэдийн дунд даамны аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн 2 ангиллаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Төгсбаяр нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.

 

Хуваалцах: