Налайх дүүрэг

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ИРГЭДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Соёлын ордон, Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн холбоо хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэдэд үзүүлсэн төрийн үйлчилгээний хүртээмжийн талаар мэдээлэл хийлээ.

Тус өдрийг тохиолдуулан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлөөс иргэдэд хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн чиглэлийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд хувь нэмрээ оруулсан Нийгмийн халамжийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэгч Эрхэмсэг эмнэлгийн ерөнхий эмч Г.Сувдаа, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр нарт талархал гардууллаа.

 

Хуваалцах: