Налайх дүүрэг

2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдахтай холбогдуулан 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан. Эдгээр хуулиудын төсөлтэй уялдуулан холбогдох дүрэм, журмуудыг нягтлах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээж авах ажлыг эрчимжүүлж ажиллах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөж байгаа дүрэм, журмуудыг  Захиргааны ерөнхий хуульд нийцсэн эсэхэд анхаарч нягталж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдийн явуулын үзлэгийг ажиллуулахаар судалж, танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах./Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

              Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: