Налайх дүүрэг

2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1.Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр Албан даалгаврын холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

              2.Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгуулллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

3.2024 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг батлагдсан, оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах.  /Санхүү төрийн сангийн хэлтэс, орлого төвлөрүүлэгч байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

4.Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлсэнтэй холбогдуулан дараах ажлуудыг зохион байгуулах. Үүнд:

1.Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хамрагдалтын тоон, мэдээлэл гаргах;

2.Салбарын хөрөнгө оруулалтын ажлын явцыг гаргах;

3.Сургууль, цэцэрлэггүй хороодын судалгааг гаргах;

4.Сургууль, цэцэрлэгийн орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох;

5.Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх;

6.Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох;

7.Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;

8.Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах;

9."School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх; Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, цэцэрлэг, сургуулиуд, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

            5.Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон зам тээврийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх. /Цагдаагийн хэлтэс, Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв ОНӨААТҮГ, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

6.Дүүргийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг осол гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах ажлыг хэсгийг байгуулах.  /Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

7.Захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

8.Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлж ажиллах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

9.Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон Гэр хороололын гудамж, зам талбай цас, мөсийг цэвэрлүүлж,  халтиргаа гулгаа арилгах, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

10.Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, тогтмол хянах.  /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

11.Зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах,  хөдөлгөөнд соёлтой оролцуулах ажлыг зохион байгуулах./Цагдаагийн хэлтэс, Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Цагдаагийн хэлтэс Ч.Мөнхбаатар

12. “Цагаан сарын баяр”-ын амралтын өдрүүдэд ажиллах, хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг гарган аюул осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

13. “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах, хэржгилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Морин уяачдын холбоо, хороод, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: