Налайх дүүрэг

2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Нийслэлийн хэмжээнд барилга, угсралтын ажил нь дуусаагүй, царцсан сургууль, цэцэрлэгийн  жагсаалтыг нарийвчлан гаргах, /Санхүү төрийн сангийн хэлтэс, Боловсролын хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

            2. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй байгаа “В” ангилалтай жолооч нарыг үнэ төлбөргүй автобусны мэргэшсэн жолооч болгох сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

3. Гарааш, хашаа хайс буулгах ажлыг шуурхай зохион байгуулж, газар чөлөөлсөн байршлуудыг тохижуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, зардлыг нэмэгдүүлэх. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтинй аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

4. Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, халиа дошинг, шар усны үеэр урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах /Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

5. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн, айл өрхүүдийн хог, хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх тээвэрлэлтийн ажлыг нэмэгдүүлэх шуурхай зохион байгуулах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

6. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч нэмэгдүүлж ажиллуулах. /Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар

7. Эвдэрч гэмтсэн авто замын хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

8. “Сар шинийн баяр болохтой холбогдуулан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон орон сууц, гэр хороололын гудамж, зам талбай,  байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50м хүртэлх зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, халтиргаа гулгааг арилгах, цэвэрлэх ажлыг эрчимжүүлж, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, нэгжүүд тогтмол хяналт тавьж ажиллах” /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

9. “Цагаан сарын баяр”-ын амралтын өдрүүдэд ажиллах, хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг гарган аюул осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

10. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулах. Үүнд:

-Үер ус, цаг, агаарын аюулт үзэгдэл болон гамшиг ослын үед ажиллах шуурхай ажлыг хэсгийг байгуулах.

-Эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах.

-Шаардлагатай тоног, төхөөрөмжийг худалдан авах судалгааг гаргах.

-Сэлбэ гол болон бүх голын сав дагуух мөсийг тээвэрлэж, зөөвөрлөх ажлыг зохион байгуулж, шаардлагатай машин тоног төхөөрөмжийг түрээслэх.

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: