Налайх дүүрэг

2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Боловсролын салбарын сургалтын чанар, стандартыг бодлогын түвшинд сайжруулах, хүний хөгжлийг хангах чиглэлээр хөтөлбөр боловсруулж танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, цэцэрлэг, сургуулиуд, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

              2. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хичээлдээ сонирхолтой болгох зорилгоор Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газруудад очиж танилцах, түүхийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж танилцуулах./Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, цэцэрлэг, сургуулиуд, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шийдэл гаргах уулзалтыг зохион байгуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй холбоотой сүүлийн 5 жил болон 2024-2028 он хүртэлх урьдчилсан статистик тоон мэдээллийг гаргаж танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Статистикийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

            5. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс барилга, угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

6. Дүүргийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

7. Дүүргийн хэмжээнд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажлуудыг зохион байгуулах /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

8. Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх ажлыг зохион байгуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

9. Шар усны үер болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

10. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг  нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх./Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

11. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулж дуусгах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

12. Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын байранд архидан согтуурахгүй байх,  ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулах, гүйцэтгэл үр дүнг тооцож ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

13. Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлын талаар санал боловсруулж танилцуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

14.Албан бичиг шийдвэрлэлтийн зөрчлийг бууруулж, хугацаатай болон хариутай албан бичгийн явцын тэмдэглэлийг тогтмол хөтлөх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Архивын хэлтсийн дарга Б.Назангүл

15. Сүрьеэ өвчний идэвхтэй эрт илрүүлгийн ажлыг эрчимжүүлж, өвчний тархалтыг бууруулах зорилгоор зорилтот бүлгийн иргэдийг сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд хамруулах ажлыг 2024 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж, үзлэг, оношилгоог нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, батлагдсан хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

16. Ойр орчны 50м хүртэлх болон хариуцсан зам талбайн цас мөс, овоолсон хар цасыг цэвэрлэн зайлуулж шар усны үерээс урьдчилан сэргийлэх. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

17.“Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтын ажлуудтай уялдуулан боловсруулж танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

18.Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах батлагдахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

 

Хуваалцах: