Налайх дүүрэг

2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 1. Дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан бүсчлэн хөгжүүлэх тухай баримт бичгийн төслийг боловсруулж, хүргүүлэх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

              2. Хүн амын  өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн  тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  асуудлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндиын төвүүд, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Төвлөрсөн хогийн цэгүүдийг  түшиглэн хог  ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн  хэвшлийн түншлэлийн  хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

4. Хорооны Засаг дарга нарын эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх асуудлыг судалж танилцуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

5.  Иргэдэд  эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх дараах ажлуудыг 2  сарын хугацаанд хийж гүйцэтгэх. Үүнд:

-    Эрүүл мэнд, Хүнс, худалдаа, үйлчилгээний бүх чиглэл, үйлдвэрлэл, эмнэлэг, аптек, массажны газрууд, машин  угаалга, барилгын материалын үйлдвэрлэл, барилга, байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад  урьдчилсан хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг хийж, танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

6. Дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, стандартад хяналт тавьж, дотоод орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулж, хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

7. Дүүргийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг дотоодын зах зээлд худалдаалах ажлыг шуурхай зохион байгуулж, хяналт тавих. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

8. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй байгууллагын гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгаж цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулах ажлаа эрчимжүүлэх. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

9. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг  нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

10. Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

11. Дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээгээр ус тогтдог байршлуудын судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн  хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

13. Хот нийтийн аж ахуйн чиг үүргүүд шилжсэнтэй холбогдуулан сонгон шалгаруулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах.  /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

14. Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, төсөв төвлөрүүлэгч байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: