Налайх дүүрэг

НАЛАЙХ, БАГАНУУР, ЭРДЭНЭТ, ДАРХАНЫГ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ БИЕ ДААСАН ХОТ” БОЛГОНО

Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү эрх зүйн зохицуулалтаар Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурыг “Улсын зэрэглэлтэй хот”, мөн Орон нутгийн зэрэглэлтэй 38 хот (үүнээс нийслэлд 8, аймгуудад 30), Дагуул хот хоёрыг байгуулж, бие даан хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, ажиллах хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил учраас Улсын зэрэглэлтэй хот болгохтой холбоотой бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан.

Тухайлбал, Багануур дүүрэгт хүнд үйлдвэр, хими технологийн, аж үйлдвэрийн паркийг түшиглэн хөгжүүлэх, Налайх дүүргийг Барилгын материалын үйлдвэр технологийн парк, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болгон хөгжүүлж, төрөлжсөн эдийн засагтай болох боломжтой.

Хуваалцах: