Налайх дүүрэг

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

1. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдрийг тохиолдуулан нийт байгууллагуудын эцэг эхийн зөвлөл арга хэмжээ зохион байгуулах дүүргийн нэгдсэн төлөвлөгөөнд оруулах санал, санаачилга гарган ажиллах,  /Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

2. Дүүргийн 2024 оны хаврын улирлын мод тарих арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж, хариуцлагатай оролцох. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Хог ачилт, тээвэрлэлтийг хийхдээ дуут дохио ажиллуулах, /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд /

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд анхаарч, хашаа хайсын өнгө үзэмжийг сэргээн засаж сайжруулах, /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод,нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5.Нийтийн эзэмшлийн болон байгууллага орчмын 50м байгаа хогийн сав, сандлыг сэргээн засварлаж сайжруулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт          

6.Хур хог үүссэн байршлыг гаргаж, ачиж тээвэрлэх. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  7. Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, зарим авто замын ажлын зураг дээр анхаарч яаралтай өөрчлөлт хийх, айл өрхийн хашааг татуулах ажлыг хийж дуусгах,  /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, хороод, Газар зохион байгуулалтын алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

8. 2024 оны 05 дугаар сарын 8-14-ний хооронд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах, явган хүний зам талбайд хөөстэй угаалга хийх, хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэх, ААН-үүдтэй гэрээ хийж нийтийн эзэмшлийн зам талбайг угааж, цэвэрлүүүлэх, байгууллагын ойролцоох 50м хүртэлх талбайд цэвэрлэгээ хийх, үеийн далан шуудуу, нүхэн гарцыг цэвэрлэх, /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

9. Нийт байгууллагууд төрийн ажлын чиг үүрэг тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах. Үүнд:

-         Инженерийн шугам, сүлжээний бэлэн байдлыг сайтар хангах;

-         Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн хүрээнд тохижилт, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээг батлагдсан графикт хуваарийн дагуу зохион байгуулах.

-         Хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хуваарийн дагуу шуурхай зохион байгуулах.

-         Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Дүүргийн хэмжээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлагнах,

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

11. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдаж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулах ажлыг зохион байгуулах.

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

12. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх ажлыг эрчимжүүлж, одоо байгаа авто машинуудын насжилтын талаарх нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ авч танилцуулах.

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

13. Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах./Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

14.Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

15. Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангуулж, хяналт тавих. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

16. Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах./Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

17. Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор архины хамааралтай иргэдийн асуудлыг цэгцлэх арга хэмжээ зохион байгуулж, иргэдийн эрүүл, аюулгүй, орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллах. /Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: