Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН 3 БАЙРШИЛД СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Хүүхэд залуучуудад зориулан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн 3 байршилд стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр байгууллаа.

Тодруулбал, 2 дугаар хорооны 1-9 дүгээр байрны дунд, 33 дугаар байрны урд, 8 дугаар хорооны 48-51 дүгээр байрны дунд талбайг UCS 1405B:2022 стандартад нийцүүлэн тохижууллаа.

Хуваалцах: