Налайх дүүрэг

2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Боловсролын хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

2. Газрын асуудлыг шийдвэрлэсэн сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах. (Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Худалдан авах ажиллагаа зарлагдаад амжилтгүй болсон тендерүүдийн шалтгаан нөхцөл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

4. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг газар дээр явж хянаж шалгаж, чанар стандартыг хангуулах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн ажлуудаа эрчимжүүлж, 8 сардаа багтааж хот нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг дүгнэх ажлыг зохион байгуулах. (Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

6. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай болон явган хүний зам талбайн  нөхцөл байдалтай газар дээр нь явж ажиллах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

7. Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, газар дээр явж ажиллах бэлтгэл хангах.  (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

8. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

9. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Налайх Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороод, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

10. Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах. (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: