Монгол Улсын Засгийн газар, Жендерийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх газар, хэлтэс, цэргийн хүрээний болон хууль сахиулах 73 байгууллагын 100 гаруй албан хаагч нарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус төлөвлөгөөг танилцууллаа.
Тус арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг үг хэллээ. Арга хэмжээний үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар Жендерийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийлээ.