Налайх дүүрэг

2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн эвдрэлтэй, өнгө үзэмжгүй эд хөрөнгө, байгууламжуудад явуулсан үзлэг судалгааны хүрээнд эвдрэл гэмтлийг засварлах, ашиглагч, хариуцагч байгууллагуудад эзэнжүүлэх, 2025 оны төсөвт арчлалтын зардлыг шийдвэрлэх чиглэлээр анхаарч, төлөвлөгөө гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2. Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбай, барилга байгууламжийн гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлэх, гоёлын болон гацуур модыг чимэглэх гэх мэт хотын өнгө төрхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

3. Хөшөө дурсгал, гэрэлтүүлгийн гэрлэн чимэглэлийг засварлах, бүрэн асаах, хэвийн найдвартай ажиллагааг хангуулах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Шинээр тендер зарлагдан нийлүүлэгдэж буй тусгай зориулалтын машин механизмуудад улсын дугаар авах, ашиглагч байгууллагуудтай гэрээ байгуулах, жолооч нарыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж эцэслэх. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Сүүлийн өдрүүдэд орсон хур тунадасны улмаас үүссэн хар цасыг ачиж тээвэрлэх, явган замыг тусгай багаж төхөөрөмж болон нэмэлт хүн хүч дайчлан цэвэрлэж дуусгах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

6. Иргэн, ААНБ, СӨХ-оор орчны 50 метр дэх хариуцсан талбайн цас цэвэрлэгээг тогтмол хийлгэх, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хяналтаар ажиллуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

7. Зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтэд ажиллаж буй GPS төхөөрөмжтэй болон цаашид нэмж суурилуулах шаардлагатай машин техникүүдийн тоон судалгааг гаргах, 2024 оны 12 дугаар сарын 02-ны дотор УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтэст ирүүлэх, цаашид цэвэрлэгээ, тээвэрлэлтийг машинд суурилуулсан GPS-ээр болон хяналт камер, UB-инженеринг систем ашиглан 1 цэгээс харах, хянах санал, шийдлийг судалж танилцуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

8. Гэр хорооллын өгсүүр зам, гүүр, туннелийн өгсүүр, уруу хэсгүүдэд хайрцагтай давс байршуулах, одоогийн байршуулсан цэгийг нэмэгдүүлэх, ашиглагч байгууллагын нэр, холбоо барих утасны дугаар бүхий хаягжуулалтыг хийх.  (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

9. Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, цас орсон даруйд орчноо цэвэрлэх, шаардлагатай цэвэрлэгээний багаж хэрэгслийг бүрдүүлж ажиллах чиглэлээр УРИАЛГА, СУРТАЛЧИЛГАА, НӨЛӨӨЛЛИЙН ажлуудыг өргөнөөр зохион байгуулж, олон нийтийг уриалж ажиллах.

Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа ААНБ-уудыг дүүрэг, хорооны пэйж хуудас, олон нийтийн сүлжээгээр мэдээлэх ажлыг зохион байгуулах. (Төрийн Захиргааны удирдлагын хэлтэс, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв ААТҮГ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

11. Хот нийтийн аж ахуйн нэн шаардлагатай байгаа машин, тусгай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, танилцуулах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

12.Мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулах ажлыг тогтмолжуулах. (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

13.Төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр, авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах.(Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагаас

өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

 

Хуваалцах: