Налайх дүүрэг

2025 ОНЫ 02 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд алсын зайн мэдрэгчтэй угаарын хий мэдрэгчийг шууд худалдан авах, гэрээ байгуулах ажлаа эрчимжүүлж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж 24 цагийн хяналтыг тавьж, айл өрхүүдэд суурилуулах ажлыг зохион байгуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтсийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирээгүй удааширч буй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, холбогдох байгууллагууд ажлын тоо хэмжээг яаралтай гаргаж Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлэх.(Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

3. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа А3-н сургалтад хамруулж, ажлын байрны тодорхойлолт тусгаж ажиллах, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

4. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод хэрэгцээ, урсгал зардалтай холбоотой худалдан авах ажиллагааг дотооддоо зохион байгуулж ажиллах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасаг, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

5. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хог хаягдлыг цэвэрлэх, фасад, хайс хашааг угаах ажлыг зохион байгуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох арга хэмжээ авч, хуурамч дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг зохион байгуулах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Цагдаагийн хэлтэс Ч.Мөнхбаатар

  1. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос гаргахад тохиолдох эерэг, сөрөг үр дагаврыг судлах, иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,
    Налайх Дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, УБЦТС ТӨХК-ийн Налайх төв, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Дээд шатны байгууллагууд болон нийслэлийн удирдлагуудаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөгөөн, уулзалтад байгууллагын удирдлага биечлэн оролцож байх. (Нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бат-Очир

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү

Хуваалцах: