Налайх дүүрэг

2025 ОНЫ 02 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Эрх шилжүүлсэн ажлуудын үнэлгээний хороог шуурхай байгуулж, худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, тендер шалгаруулалт амжилтгүй болсон төсөл арга хэмжээнүүдийг танилцуулах, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

2. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2025 оны 03 дугаар сараас барилга, угсралтын ажлыг эхлүүлэх, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

3. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд зориулсан контент бэлтгэж, түгээх ажлыг зохион байгуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтсийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. “Цагаан сарын баяр”-ын амралтын өдрүүдэд ажиллах, хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг гарган аюул осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх. (Нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

5. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудаа сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. (Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

6.Сар шинийн баяртай холбогдуулан хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавин ажиллах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Цагдаагийн хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: