Налайх дүүрэг

2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх, (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

2. Тендер шалгаруулалтыг 3 болон түүнээс дээш зохион байгуулаад амжилтгүй төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

3. Давс, бодисыг зориулалтын битүү дээвэртэй, стандартын шаардлага хангасан байранд нөөцөлж хадгалах ажлыг зохион байгуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн талаар дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  “Налайхын Дулааны станц” ТӨХК, “УБЦТС” ТӨХК-ийн Налайх төв, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Хөрөнгө оруулалтаар шинэчилсэн хот нийтийн аж ахуйн машин тоног төхөөрөмжийн асуудлаар үүссэн санал, гомдлыг нэгтгэж танилцуулах. (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

6. Нийслэлийн төсвийн тодотголоос өмнө сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс,холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: