1. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндрэхтэй холбогдуулан дараах арга хэмжээ авах. Үүнд:
-Бүтэц орон тоог нэмэгдүүлэхгүй байх.
-Гадаад томилолтуудыг зогсоох.
-Нийгмийн баталгаа, хөтөлбөр төслүүдийг түр зогсоох.
-Машин, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахгүй байх.
-Зарим хөрөнгө оруулалт.
-Бусад гэх мэт (Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир
2.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, танилцуулах, (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир
3.Багахангай, Багануур, Налайх дүүргүүд цаашид газар олголтын асуудлаар санал, дүгнэлт танилцуулах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4. Дүүргийн хэмжээнд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. (Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
5. Нохой, муур устгах ажлыг эрчимжүүлж, үр дүн гаргаж ажиллах. (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
6. 2025 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлж ажиллах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир
7. Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлж ажиллах. (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
8. Дүүргийн хэмжээнд шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах. (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, хороод, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
9.Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.