Налайх дүүрэг

2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа тодорхой тусгаж, хүргүүлэх. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, цэцэрлэг, сургуулиуд холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс М.Баттулга

2. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор дүүргүүдэд эрх шилжүүлэх ажлын талаар холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, ажлаа зохион байгуулах. (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

3. Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх (Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, ТҮЦ, хашаа, хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх. (Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Дулааны улирал ирж, хүүхэд залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, (Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

6. Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Дэлхийн цирк”-ийг үзүүлэх ажлыг зохион байгуулах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

7. Дүүргийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх, Нийгмийн салбарын байгууллагууд дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр соён гэгээрүүлэх чиглэлээр хийсэн ажлын талаар танилцуулах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

8. Засгийн газрын 2025 оны 15 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, эдийн засгийн үр ашгийн талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах. (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: