Налайх дүүрэг

2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2026 онд шинээр баригдах Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байршил, хамран сургах тойрог, хамрагдах хүүхдийн тоо зэргийг нарийвчлан тодорхойлж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, цэцэрлэг, сургуулиуд холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс М.Баттулга

2. Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор явган хүний замын засвар, шинэчлэлийн ажилд шийдэл гаргаж ажиллах. (Хотын стандарт,  тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ )

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

3. Дүүргийн хэмжээнд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хуулийн дагуу мэдэгдэл өгөх ажлыг зохион байгуулах (Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Нийслэлийн Засаг даргаас хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгавар, түүний хэрэгжилтийн тайлангийн хэрэгжилтийг хангуулах  ажлыг зохион байгуулах. (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ариунбулаг

5. Нийслэлийн Засаг даргын 2025 оны  А/379, А/509 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, татварын ногдол, өрийг төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулах.(Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

6. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу 2025 оны  5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хөрөнгө оруулалтын ажилд шинээр гэрээ байгуулах боломжгүй болж байгаатай холбогдуулан худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

7. Нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудаа иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах. (Нийт байгууллагууд )

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ариунбулаг

8. Дүүргийн хэмжээнд соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалж, урлаг, соёлын үзвэр,  үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга

9. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах. (Хотын стандарт, тохижилт  нийтийн аж ахуйн хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гарган, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах.  (Хотын стандарт, тохижилт  нийтийн аж ахуйн хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

11. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. (Хотын стандарт, тохижилт  нийтийн аж ахуйн хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

12. Дүүргийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах. (Онцгой байдлын хэлтэс, Налайх шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ариунбулаг

13. Дүүргийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийт байгууллагууд )

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

14. Дүүргийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна орчноо угаах, өнгө үзэмжийг сэргээх, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах. (Хүнс, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, нийт байгуулагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

            Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 05 дугаар сарын 06 өдрийн 17:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн О.Жаналгүлд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

 

Хуваалцах: