Налайх дүүрэг

2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН  ДҮҮРГИЙН  УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1/.Газрын маргаан таслан шийдвэрлэхтэй холбоотой  ажлыг  эрчимжүүлж, шаардлагатай мэдээллийг  шуурхай гаргаж, мэдээллээр хангах

(Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба)

            Хяналт тавих албан тушаалтан- Налайх дүүргийн ерөнхий менежер С.Ялалт

2/.Дүүргийн хэмжээнд мод тарих ажлыг зохион байгуулж, олон нийтийн  хэвлэл мэдээллийн  хэрэгслээр сурталчлан таниулах

(Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Хотын стандарт, тохижилт  нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт  байгууллагууд)

            Хяналт тавих албан тушаалтан- Налайх дүүргийн ерөнхий менежер С.Ялалт

3/.Соёл урлагийн байгууллагыг бизнес төлөвлөгөөтэй болох ажлыг зохион байгуулах

(Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон)

            Хяналт тавих албан тушаалтан- Налайх дүүргийн Засаг даргын орлогч  Ж.Мягмарсүрэн

4/.Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн нэмэгдүүлэлт, зүлэгжүүлэлтийн талаар мэдээлэл, судалгааг нэгтгэн гаргах

(Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Хотын стандарт, тохижилт  нийтийн аж ахуйн хэлтэс)

            Хяналт тавих албан тушаалтан- Налайх дүүргийн ерөнхий менежер С.Ялалт

5/. Дүүргийн байгууллагуудад зайлшгүй шаардлагатай боловсон хүчний  судалгааг нэгтгэн танилцуулах

(Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд)

            Хяналт тавих албан тушаалтан- Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  дарга  Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг  2025 оны 05 дугаар сарын 19-ний  өдрийн  10 цагт ТЗУХ-ийн мэргэжилтэн О.Жаналгүлд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх  хуудсыг  хамт ирүүлнэ үү.

 

Хуваалцах: