1. “Хотын иргэдийн баяр - Хүрээ даншиг” наадмын нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдал, худалдаа үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах.
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс М.Баттулга
2. Япон улсын Эзэн хаан нийслэл, Улаанбаатар хотод айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж, авто зам, гудамж, явган замын тохижилтын ажлуудтай газар дээр нь явж танилцах.
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Үндэсний их баяр наадмаас өмнө ус тогтдог байршлуудыг засварлаж, хөв цөөрөм байгуулах бэлтгэл ажлыг хангаж, дунд голыг далангийн ажлыг шуурхай зохион байгуулах.
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хотула аппликейшнийг ашиглалтад оруулж, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд хяналт тавих.
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
5. Замын хөдөлгөөний хяналтын камерын бүртгэж байгаа зөрчлийн арга хэмжээг чанаржуулж, автозамын тэмдэг, тэмдэглээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх.
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир
6. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх.
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
7. Дүүргийн бүтэц, чиг үүргийг хороодод шилжүүлэхтэй холбоотой бүтцийг танилцуулах.
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ариунбулаг
8. Байгаль орчны газраас хог хаягдлын Улсын байцаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан тул хүмүүсээ оролцуулах.
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
9. “Сүү хөтөлбөр”-ийг боловсруулж, танилцуулах.
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
10. Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах аж ахуйн нэгж, албан байгууллагууд бүрэн хамрагдах
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 06 дугаар сарын 30 өдрийн 12:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн О.Жаналгүлд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.