1. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа бүх салбарын ажлуудаа эрчимжүүлэх. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
2. Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын чанар, стандартын хяналтыг сайжруулах //Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлж, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийх. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллагууд
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
4. Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэн, төсвийн сахилга бат, дотоод хяналтыг сайжруулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
5. Ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам, талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт шалтгалт хийх. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж, ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
6. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, хариуцлагагүй ажилласан аж ахуйн нэгж, байгууллагын гэрээг цуцлах. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
7. Иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ажиллах./Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Налайх Дулааны станц” ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, УБЦТС Налайх төв/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
8. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, “Хотула” аппликейшний үйл ажиллагаа болон картны хэрэглээг жигдрүүлж, сайжруулсан түлшний талаарх мэдээллийг бэлтгэж, танилцуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
9. Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналт тавих. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
10. 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаар Дүүргүүдийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулах тул хөрөнгө оруулалтын танилцуулга мэдээлэл бэлдэх /Хотын стандарт, тохижилт нийтийн аж, ахуйн хэлтэс,/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
11. Дүүргийн хэмжээнд хог хаягдлыг цэвэрлэх тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
12. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1084 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
13. Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж, ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт