Налайх дүүрэг

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийг танилцуулах. /Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2.  Авто замын хөдөлгөөнд оролцож буй дугааргүй тээврийн хэрэгсэл болон элс, хайрга ачсан, барилгын талбайгаас гарч буй том оврын тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх. /Цагдаагийн хэлтэс, Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

3. 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулах /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Нохой, муур барих ажлыг зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, “Налайх Тохижилт” үйлчилгээ ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, үйлчилгээний чанарт хяналт тавьж,  томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, маск зүүлгэх аян өрнүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

6. Эрүүл мэндийн байгууллагуудын сахилга, хариуцлагыг сайжруулах,  хэрэгжилтэд хяналт тавих. /Нийгмийн хөгжлийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

7. Хүүхдийн гар утасны хэрэглээг бууруулах, донтолтоос урьдчилан сэргийлэх  чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

8. Ерөнхий боловсролын сургуулиудад үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

9. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, “Хотула” аппликейшний үйл ажиллагаа болон картны хэрэглээг жигдрүүлж, сайжруулсан түлшний талаарх мэдээллийг бэлтгэж, танилцуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний  хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Хагас коксожсон шахмал түлш борлуулах ажлыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс зохион байгуулж, мидлинг худалдан авах тоо хэмжээгээ нэмэгдүүлэх. /Хүнс, худалдаа үйлчилгээний  хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

11. Явган хүний замыг тэгшлэх, засварлах, газар дээр явж ажиллах. /Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

12. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлт хийх. /Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

13. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан нь тогтоогдсон аж ахуйн нэгжийг тендерт оролцох эрхийг хязгаарлах хүртэлх арга хэмжээ авах талаарх санал, дүгнэлт боловсруулж танилцуулах. /Худалдан авах ажиллагааны алба/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

Хуваалцах: