Налайх дүүрэг
1. Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлаа эрчимжүүлэх.. /Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж, иргэд, олон нийтэд сурталчлах. /Нийт байгууллагууд /
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
3. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, угаар мэдрэгчийг айл өрхүүдэд тараах, түлшний борлуулалт, түгээлтийг нэмэгдүүлэх, иргэдэд түлшийг хүртээмжтэй байдлаар олгох ажлуудыг шуурхай зохион байгуулах. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4. Авто тээврийн шалган бүртгэх товчоод, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх байх, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад хяналт тавих.. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
5. Барилгын талбайгаас гарч буй том оврын тээврийн хэрэгсэлд холбогдох хууль тогтоомж стандарт, норм дүрмийг мөрдүүлж, хяналт тавих. /Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
6. “Хотула” аппликейшний үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг жигдрүүлж, нийслэлийн байгууллагуудын удирдлагууд болон албан хаагч нар хэрэглэж хэвших, мэдээлэл солилцдог байх. / Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
7. АТГ, ЭЦА-ны ЭЗГХТГ-аас зохион байгуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой худалдан авах ажиллагааны талаарх сургалтад идэвхтэй хамрагдах. / Нийт байгууллагууд /
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
8. Хүн ам орон сууцны завсрын тооллого явагдаж байгаа тул байгууллагууд албан хаагчдаа идэвхитэй хамруулах ажлыг зохион байгуулах /Нийт байгууллагууд, Хороод, Статистикийн хэлтэс/
