Налайх дүүрэг
1. Нийслэлийн хэмжээнд 2026 оны 01 дүгээр сараас эхлэн нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Менежер С.Ялалт
2. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлын саналыг боловсруулж танилцуулах. /ХСТНААХ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Менежер С.Ялалт
3. Байгууллагууд ажилтан, албан хаагчид болон ерөнхий боловсролын сурагчдыг эрүүл мэндийн үзлэг, цагаан хорхойны шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
4. Нийт байгууллага 2026 оны төлөвлөлтөө 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хийж дуусгах /Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
5. Төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарт онцгой анхаарч ажиллах /Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
Үүрэг даалгаврын биелэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа-д ERP системийн зурвасаар ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.
