Налайх дүүрэг
1. “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, эрчимжүүлэх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
2. Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд зураг төсөв, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагаанд яаралтай хүргүүлэх. /ХСТНААХ, Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Менежер С.Ялалт
3. Сурагчдын амралт дуусаж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг зохион байгуулах. Үүнд:
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
4. Хорооллын дундах автозам, явган хүний замын цас, цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Менежер С.Ялалт
5. Байгууллагууд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь үнэн зөв, бүрэн мэдүүлж дуусгах, арга зүйн сургалтыг зохион байгуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагын дарга удирдлагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
6. Худалдан авах ажиллагааг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. 02 сарын 01-ний дотор тенпер шалгаруулалтуудаа зарлаж дуусгах /ХСТНААХ, Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
7. Хийн түлшний шилжилт болон түүний аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Менежер С.Ялалт
8. Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хурал, уулзалтуудыг зохион байгуулах, холбогдох байгууллагын удирдлагууд идэвхтэй оролцох. /Засаг даргын Тамгын газар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
Үүрэг даалгаврын биелэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа-д ERP системийн зурвасаар ирүүлнэ үү.
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.