Налайх дүүрэг
|
№ |
Үүрэг даалгавар |
Үндсэн хэрэгжүүлэгч |
Хамтран хэрэгжүүлэгч |
Хяналт тавих |
|
1 |
Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээний тендер зарлах ажлуудыг хуулийн хугацаанд ил тод, нээлттэйгээр шуурхай зохион байгуулах. |
Худалдан авах ажиллагааны алба |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир |
|
2 |
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/39 дүгээр захирамжийн дагуу төсвийн орлогыг хуваарийн дагуу бүрдүүлж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. |
Татварын хэлтэс, СТСХ |
Бусад орлого төвлөрүүлэгч байгууллага |
ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир |
|
3 |
Энэ онд дүүргийн хэмжээнд газрын зөрчлийг арилгаж, хашаа, хайс буулгаж орц, гарцыг чөлөөлөх захирамж гаргуулах |
Газар зохион байгуулалтын алба |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Дүүргийн менежер С.Ялалт |
|
4 |
Дүүргийн хэмжээнд гамшиг, гал түймрийн аюул, ослоос болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. |
Цагдаагийн хэлтэс Нийслэлийн Онцгой байдлын хэлтэс |
Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв |
Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн |
|
5 |
Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид хуулийн хугацаанд нь багтаан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. |
Хууль эрх зүйн хэлтэс |
Нийт байгууллага |
ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир |
|
6 |
Инженер хангамжийн байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, шуурхай бэлэн байдлыг хангаж, баяр амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийг томилох. |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Чандмань Налайх, Дулааны станц, УБЦТС-Түгээх төв Гэрэлтүүлэг чимэглэлийн алба зэрэг |
Дүүргийн менежер С.Ялалт |
|
7 |
2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх, явган замын асуудлыг дуусгах. |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
Дүүргийн менежер С.Ялалт |
|
8 |
Газар чөлөөлөлтийн ажлыг шуурхай зохион байгуулах |
Газар зохион байгуулалтын алба |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Үүрэг даалгаврын биелэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа-д ERP системийн зурвасаар ирүүлнэ үү.
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.