Налайх дүүрэг
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 03 ДУГААР
САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
|
№ |
Үүрэг даалгавар |
Үндсэн хэрэгжүүлэгч |
Хамтран хэрэгжүүлэгч |
Хяналт тавих |
|
1 |
Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх. |
Худалдан авах ажиллагааны алба |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир |
|
2 |
Газар чөлөөлөлтийн ажлуудын талаар танилцуулга хийх. |
Газар зохион байгуулалтын алба |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Дүүргийн Менежер С.Ялалт |
|
3 |
Газар чөлөөлсөн талбайн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх. |
Газар зохион байгуулалтын алба |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Дүүргийн менежер С.Ялалт |
|
4 |
Камерын хяналтын дэд төвүүдийн ажлыг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж, гэмтээсэн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж, мэдээллийг тогтмол танилцуулах |
Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн |
|
5 |
Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөх. |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ |
Дүүргийн менежер С.Ялалт |
|
6 |
Дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллагуудын гаднах өнгө үзэмжгүй хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгаж цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудад газар дээр нь хяналт тавьж, зөрчлийг арилгуулах ажлаа эхлүүлэх. |
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ |
Дүүргийн менежер С.Ялалт |
|
7 |
Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулах. |
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
Дүүргийн менежер С.Ялалт |
|
8 |
Мөсөн байгууламжуудыг буулгах. |
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
Дүүргийн менежер С.Ялалт |
|
9 |
Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. Үүнд:
|
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
Дүүргийн менежер С.Ялалт |
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Үүрэг даалгаврын биелэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа-д ERP системийн зурвасаар ирүүлнэ үү.
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.