Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар

Үндсэн хэрэгжүүлэгч

Хамтран хэрэгжүүлэгч

Хяналт тавих

1

Хороодод 2025 онд хийгдсэн тохижилтын ажлын үр дүнг танилцуулах.

Хороодын Засаг дарга нар,

 

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

ЗДТГ-ын хэлтсүүд

Дүүргийн Менежер С.Ялалт

 

2

Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хууль, эрх зүйн хэлтэс

 

Бусад холбогдох байгууллагууд

Дүүргийн Менежер С.Ялалт

3

Хороодын Засаг дарга нар гудамж, зам талбайг зүлэгжүүлж, тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэх.

Хороодын Засаг дарга нар

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн Менежер С.Ялалт

4

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/178, А/230, А/545 дугаар захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх.

Газар зохион байгуулалтын алба

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн Менежер С.Ялалт

5

Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх.

Газар зохион байгуулалтын алба

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн Менежер С.Ялалт

6

Авто замыг сэтлэх, сүвлэх, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хороодын Засаг дарга нар

Дүүргийн Менежер С.Ялалт

7

Нохой, муурыг барих ажлуудаа эрчимжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Хороодын Засаг дарга нар

Дүүргийн Менежер С.Ялалт

8

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, холбогдох мэдээллийг тухай бүр шинэчилж, мэдээллийн сувгаар дамжуулан олон нийтэд тогтмол мэдээлж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах.

Нийт байгууллага

Нийт байгууллага

ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 21ий өдрийн 15:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа-д ERP системийн зурвасаар  ирүүлнэ үү.

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

 

Хуваалцах: