Налайх дүүрэг

АЗАРГАНЫ УРАЛДААНД Н.БАТБОЛДЫН ХОНГОР АЗАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн баяр наадам нартай, хуртай сайхан эхэллээ.
Өнөөдөр буюу 07 сарын 05-ны өдөр азарганы уралдаанаар хурдан морьдын уралдаан эхэллээ.

Налайхын голд өнөөдөр 39 хурдан азарга тоосоо өргөснөөс Налайх дүүргийн уяач Н.Батболдын хонгор болон хээр азарга хол тасархай түрүүлж, аман хүзүүдлээ.
Айргийн 3-д н.Энхбатын хээр давхисан бол 4-д н.Наранбаярын цавьдар халзан, айргийн 5-д н.Ганбаярын борлог азарга давхиж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

 

 

Хуваалцах: