Налайх дүүрэг

07 сарын 23-ны өдрийн шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:

• Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн хашаанд байгаа янданг буулгах ажлыг зохион байгуулах.

• Түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг зохион байгуулах.

• Шинээр боловсруулагдсан журмыг батлуулах ажлыг шуурхайлах.

• УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ЗДТГ болон нийслэлийн төрийн албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах нарийвчилсан хуваарийг гаргах. /ЗДТГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах 3 сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, гүйцэтгэсэн ажлаа хороо тус бүрээр холбогдох чиглэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр зэргээр гаргаж нийслэлийн ЗДТГ-т хүргүүлэх. /ТНҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:

• Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил

• Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил

• Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил

• Орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйлчилгээний ажил

• Гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах.

• Засгийн газрын 2019 оны Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, СТСХ, ТНҮХ, байгууллагууд, Хороодын Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих болон урсгал засврын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. / НХХ, Боловсролын хэлтэс, сургууль цэцэрлэгийн удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрэл дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ны дотор байршуулж дуусгах. / Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллах. /НХХ, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /ТНҮХ, УБЦТС ХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг 14 хоногт тутамд зохион байгуулж ажиллах. /ТНҮХ, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/

 

 

2019 оны 07 сарын 23ы өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 07 сарын 31-ний өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: jannaokhobal@gmail.com

Утас: 99988773

Хуваалцах: