Налайх дүүрэг

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Налайх дүүрэгт БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нар, салхи хосолсон сэргээгдэх эрчим хүчний дэд станц байгуулагдаж байгаа билээ. Тус ажлыг гүйцэтгэгч БНСУ-ын KOSPO консорциумын төлөөллүүд болон монголын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, дүүргийн ЗДТГ-тай хамтран иргэдэд зориулсан “Байгальд ээлтэй амьдралын хэв маяг” сэдэвт сургалтыг хорооны иргэний танхимд зохион байгуулах гэж байна. 
Иргэд та бүхэн тус сургалтад хамрагдахыг хүсвэл хорооны ажлын албанд хандаж бүртгүүлнэ үү. 
Сургалт зохион байгуулагдах хуваарь:

08 САРЫН 17
8:00~12:30
2-р хороо
13:30~18:00
1-р хороо
08 САРЫН 18
8:00~12:30
4-р хороо
13:30~18:00
3-р хороо
08 САРЫН 24
8:00~12:30
7-р хороо
13:30~18:00
5-р хороо
08 САРЫН 25
8:00~12:30
6-р хороо

Хуваалцах: