Налайх дүүрэг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас Туул,Тэрэлж голын түвшин үерлэсэн голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
Мөн гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар авто машинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг нийт иргэдэд сэрэмжлүүлж байна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах: