Налайх дүүрэг

ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН "НАЛАЙХ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ" ОНӨААТҮГ-Т ХОГ ТЭЭВРИЙН АВТОМАШИНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 09 сарын 07-ны бямба гаригт Налайх дүүрэгт ажиллалаа.
Тэрбээр "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-аар зочлон ажилчидтай нь уулзаж ярилцан, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг нь сонслоо.


Мөн Баялагийн хонхор дахь хогийн цэгт газар дээр нь очиж, нийслэлийн төсвөөс хийгдэж эхэлж байгаа хөрөнгө оруулалтын ажилтай нь танилцахын зэрэгцээ "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хог тээврийн машины дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Дашрамд дурдахад олон жилийн туршид хуримтлагдсан Баялагийн хонхор дахь хогийн цэгийн асуудлыг цэгцлэх, хог тээврийн менежментийг сайжруулах хүрээнд нийслэлийн төсвөөс 800 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Жинлэгч автопүү, гэрэлтүүлэг зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна.
Цаашид 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй дугаар таньдаг камер, цахилгаан трансформатор, авто ачигч буюу ковш, том хово зэрэг шаардлагатай техник хэрэгсэл олгодох юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 

 

Хуваалцах: