Налайх дүүрэг

ЗАЛУУЧУУД "ГҮЙЕ-ТҮҮЕ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Залуучуудын хөгжлийн сарын аяныг тохиолдуулан, ”Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн 1.1 дэх заалтын хэрэгжилтийн хүрээнд Налайх дүүргийн залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан, Гүүд нэйборс ОУТББ-тай хамтран “Гүйе-Түүе” явган аялал, ногоон бүсийн цэвэрлэгээг 2019 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгуулсан.

“Гүйе-түүе” явган аялал, ногоон бүсийн цэвэрлэгээнд 15 байгууллагын 80 залуучууд сайн дураараа оролцсон бөгөөд “Хөдөлгөөнөөр эрүүлжье” уриан дор Соёлын ордны урд талбайд өглөөний дасгал хөдөлгөөн хийж энэхүү үйл ажиллагаа эхэлсэн.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Залуучуудыг 4 багт хувааж, Налайх Тэрэлж-Горхийн гол дагуух 3 км газрын хог хаягдлыг цэвэрлэсэн. Гүйе-Түүе явган аялал ногоон бүсийн уралдааныг “Цэвэр орчинг хамтдаа бүрдүүлцгээе” уриан дор зохион байгуулсан бөгөөд нийт 1,5 тонн шуудай хог хаягдлыг түүж цэвэрлэсэн. Манай үйл ажиллагаанд сайн дураараа оролцож Соёлч-Налайх аянд хэгдсэн эерэг хандлагатай залуусдаа баярлалаа.

Хуваалцах: