Налайх дүүрэг

САЙН ДУРЫН ОЮУТАН, ЗАЛУУСЫГ БҮРТГЭХ УДИРДАМЖ

ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООНЫ АСУУДЛЫГ СУДЛАХ

БРИТИШ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ

ХАМТАРЧ АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ОЮУТАН, ЗАЛУУСЫГ БҮРТГЭХ УДИРДАМЖ

 

Канад улсын Бритиш Колумбын Их сургуулийн (The University of British Columbia) 4 оюутан Налайх дүүрэгт 2019 оны 12 дугаар сарын сайн 1-ээс 13-ны өрдүүдэд дүүрэгт маань ажиллаж залуучуудын оролцооны чиглэлээр бодлогын судалгаа хийнэ. Энэ хугацаанд олон улсын оюутнуудад тусалж, харилцан туршлага судалж сайн дураар хамтран ажиллах хүсэлтэй дүүргийн оюутан залуусыг бүртгэж байна.

 

Бүртгэлд шаардлагатай зүйлс:

  1. Анкет: Загварын дагуу бөглөж PDF хэлбэрээр 
  2. Иргэний үнэмлэхний хуулбар PDF хэлбэрээр
  3. Эссэг pdf хэлбэрээр

“Орон нутгийн хөгжилд залуусын оролцоо” / Youth participation in local development сэдэвт эссэг бичиж ирүүлэх. Эссэний техник шаардлага:

  1. англи хэл дээр бичих
  2. 500 орчим үгтэй байх
  3. Эссэний баруун дээд өнцөгт нэр, утасны дугаараа бичсэн байх
  4. arial font- 11
  5. word or pdf file   

Тус төсөлд сайн дураар ажилласнаар та:

  1. Сайн дурын ажлын туршлагатай болох;
  2. Төрөлх дүүргийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж залуучуудыг төлөөлөх;
  3. Олон улсын оюутнуудтай харилцан туршлага солилцох, найз нөхөд болох;
  4. Англи хэлний мэдлэгээ бататгах, бодит ажилд хэрэглэх;
  5. Сайн дураар ажилласан тухай Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн тодорхойлолттой болох зэрэг боломжтой.

Материалыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны 17:00 цагийн дотор goonuudelchin@gmail.com cc-ed khongorzul.b@nad.ub.gov.mn mendeej@gmail.com хаяг руу илгээх эсвэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Хонгорзул (94008066) -д цаасан суурьтай хүргүүлнэ үү.

 

Анхаарах:

  1. Сайн дураар ажиллах оюутан, залуусын тоо 4-өөр хязгаарлагдана. Бид нийт бүртгүүлсэн залуусын ирүүлсэн материалтай танилцаж шаардлага хангасан оюутан залуустай биечэлж уулзсанаар 4 оюутан залуусыг сайн дурын ажилд авна.
  2. Сайн дураар ажиллах оюутан нь 2019  оны 10, 11, 12 дугаар саруудад тогтмол тус олон улсын оюутнуудтай имэйлээр холбогдож шаардлагатай мэдээллийг англи хэл дээр солилцох боломжтой байх;
  3. Сайн дураар ажиллах оюутан нь 2019 оны 12 дугаар 1-13-ны хооронд бүтэн цагаар дүүргийн ГБХЗХХ- ийн байранд олон улсын оюутнуудтай хамтран ажиллах боломжтой байх;
  4. Сайн дурын ажилд тусгайлан цалин хөлс олгохгүй бөгөөд ажиллах орчин, бичиг хэргээр хангана.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

КАНАД УЛСЫН БРИТИШ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛЬ

 

Хуваалцах: