Налайх дүүрэг

АХМАД БУУРЛУУДДАА ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ

Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Дүүргээс ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Сар шинийн баяр, Олон улсын ахмадын баяр, Наурызын баярыг тохиолдуулан давхардсан тоогоор харьяалалгүй ахмад настныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Энэ хүрээнд Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан алдар цолтон, хүндэт донор зэрэг 450 гаруй ахмад настныг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн.
Байнгын асаргаатай болон ганц бие ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн халамж, нийгмийн даатгал, банкны үйлчилгээг гэрээр хүргэдэг болж, Монгол Улсад анхдагч үйлчилгээг нэвтрүүллээ.
2019 онд Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ахмадын сувилалдаа 12 ээлжээр 336 ахмад настныг хүлээн авч сувилсан.

Дүүргийн ХХҮХ-ээс ахмад настан руу чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн болон халамжийн үйлчилгээний чиглэлээр нийтдээ 7 үндсэн үйлчилгээг хэрэгжүүлж байна.
Ахмад настны зөвлөх үйлчилгээ төслийн хүрээнд 6 бүлгийн төсөлд 12 сая төгрөгний санхүүжилт олгосон.

Улсынхаа нийслэлийг илч гэрлээр түгээж ирсэн уурхайчдын өлгий нутгийнхаа өнөөдрийн бахдам түүхийг бүтээсэн ахмадууд, буянт буурлууддаа ахмадын баярын мэнд дэвшүүлж, дүүрэг, хорооныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа үргэлжид үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа нэвтрүүлгийн төгсгөлд илэрхийлье.
Өнөөдрийн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, үр хүүхэд, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ариун цагаан хөдөлмөрөөрөө түүчээ болж ирсэн эрхэм ахмад, буурлууд та бүхний минь арван цагаан буян улам арвижиж, урт насалж, удаан жаргалыг хүсэн ерөөе.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: