Налайх дүүрэг

ИХ УУРХАЙ ОРЧМЫН 7.5 ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Уурхайн хууль бус ашиглалтын улмаас эвдэрсэн талбайг 2017 оноос эхлэн нөхөн сэргээж эхэлсэн.
Өнгөрсөн 2018 онд нийслэлийн төсвийн 500-гаад сая төгрөгний хөрөнгөөр дүүргийн 3 дугаар хорооны урд талбайд нөхөн сэргээлт хийсэн бол, энэ онд Их уурхай орчмын 7.5 га газарт нийслэлийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна.
Тус нөхөн сэргээлтийн ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцлаа.
Их уурхай орчмын 7.5 га газрын нөхөн сэргээлтийн ажлыг “Эко минерал” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд тус талбайг тэгшилж, хар шороо асган, үр цацжээ. Мөн дүүргээс өгсөн саналын дагуу мод тарьсан байна.
Ирэх хавар тэгшилсэн талбайд дахин үр цацах ажлыг зохион байгуулна гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл танилцуулсан юм.

Хуваалцах: