Налайх дүүрэг

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨВ ТАЛБАЙД ТОГЛОЛОО

Нийслэлийн 380 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа "НАЛАЙХЫН НАМАР-2019" өдөрлөг 10 сарын 05-ны өдөр эхэллээ.

Тус арга хэмжээнд  Үндэсний урлагийн их театр, нийслэлийн Улаанбаатар чуулга, Соёл урлагийн их сургууль зэрэг соёлын байгууллагын 400 гаруй уран бүтээлчид оролцсон юм.  Мөн Налайх дүүргийн төр захиргааны, хувийн хэвшлийн болон, төрийн бус байгууллагууд 11-18 цагийн хооронд дүүргийн төв талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллав. 

 

 

Хуваалцах: