Налайх дүүрэг

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ТЗУХ-ийн дарга М.Баттулга нар дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйд өргөн барилаа.
Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг эрэмбэлэн 5 бүлгийн 146 заалт төлөвлөгөөг тусгасан байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ: "Дүүргийн маань иргэд их хариуцлагыг бидэнд хүлээлгэсэн. Одоо бидэнд орхигдсон болон үлдэж буй ажилдаа ханцуй шамлан орж төлөвлөсөн, зорьсон зорилтынхоо эцсийг үзэх их хүлээлт, өндөр хариуцлагын жил ирж байна. Тиймээс 2020 оны үндсэн чиглэлд томоохон зорилт, хийх ажлын төлөвлөгөөг тусгасан" гэв.

 

 

Хуваалцах: