Налайх дүүрэг

“АХМАД НАСТАН-ХЭРЭГЛЭГЧ” АЯН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨРНӨЖ БАЙНА

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ- хэрэглэгчийн эрх"-ийн жил болгон зарласан. Тус жилийн ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар “Ахмад настан-хэрэглэгч” аяныг өрнүүлээд байна.

Тус аяны хүрээнд Налайх дүүргийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлөөс тусгай төлөвлөгөө боловсруулан төрийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Ахмадын хороотой хамтран ахмад настнуудад хэрэглэгчийн эрх болон хэрэглээний боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд дүүргийн 65 ахмад настан оролцсон бөгөөд Налайх дүүргийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл, дүүргийн Ахмадын хороо, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус тус сургалт мэдээллийг хүргэж, санал асуулга, хэлэлцүүлэг өрнүүлж, ахмад настнуудад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл солилцлоо.

 

 

Хуваалцах: