Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ ХОРООДОД АЖИЛЛАЛАА

Дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Явуулын өрөө улирал тутамд хороодод ажилладаг.

Энэ хүрээнд 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд 4, 5, 6 дугаар хороодод хүрч ажиллалаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тус хороодод хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд иргэдийн зүгээс ширээний араас биш ойр ойрхон иргэдтэйгээ уулзаж, асуудал бэрхшээлийг нь сонсож, иргэдтэйгээ ойрхон ажиллаж байгаад талархлаа илэрхийлж байсан юм. 

Засаг даргын Явуулын өрөөнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн явуулын оношилгоо, үйлчилгээ ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө хийж байгаа бол, Газар зохион байгуулалтын алба, ХХҮХ, Нийгмийн даатгалын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд төрийн үйлчилгээг төвлөрүүлэн үзүүлж ажиллалаа.

 

 

Хуваалцах: