Налайх дүүрэг

5 ДУГААР ХОРООНЫ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЭХО-НЫ АППАРАТТАЙ БОЛЛОО

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Явуулын өрөө хороодод хүрч ажиллаж байна.
10 сарын 10-ны өдөр Засаг даргын Явуулын өрөө дүүргийн 5 дугаар хороонд ажиллах үеэр тус хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы дэмжлэгтэйгээр эхоны аппаратыг хүлээлгэн өглөө.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тус хорооны ӨЭМТ-ийн эмч, сувилагчдад ажлын амжилт хүсээд, хүлээлгэн өгч байгаа эхо-ны аппарат эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэмжлэг болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ингэснээр дүүргээс алслагдсан 5 дугаар хорооны иргэд, оршин суугчид заавал төв рүү орж биш, хорооны эрүүл мэндийн анхан шатны нэгжээс тусламж үйлчилгээг хурдан шуурхай өвөх боломж бүрдлээ.

 

 

Хуваалцах: