Налайх дүүрэг

ТӨМРИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООЛОО

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дахь тогтоолын дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төмрийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.
10 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд болон холбогдох албаныхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Эйч Ти Ди Эм ХХК-ийн төмрийн үйлдвэрийн ажиллаж буй эсэхэд гэнэтийн хяналт тавьж, газар дээр нь ажиллалаа.
Тус төмрийн үйлдвэр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд албаны хүний хэлснээр Хятад ажилчдаа нутаг буцааж эхэлсэн гэв.
Мөн Эйч Ти Ди Эм, Хөшин, Юу Би Металл Маркет гэсэн компаниудыг үйл ажиллагаандаа дэвшилтэт технологийг хэрэгжүүлж, Налайхын Барилгын материал, үйлдвэр технологийн паркад нүүх бэлтгэлээ хангах тухай албан бичгийг дүүргийн зүгээс хүргүүлж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоогоод байна.

 

 

Хуваалцах: