Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ ТЭРЭЛЖИЙН 6 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЖ БАЙНА

Засаг даргын Явуулын өрөө малчны хотонд хүрч ажиллаж эхэлсэн. Өнөөдөр /10.15/ дүүргийн 6 дугаар хороонд Тэрэлжийн хэсгийн малчин өрх, иргэдтэй уулзалт хийж мэдээлэл хүргэн, малчдынхаа санал хүсэлтийг сонсож ажиллаж байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үгийн эхэнд малчиддаа намрын налгар өдрийн мэнд хүргээд өвөлжилтийн бэлтгэлээ дор бүрнээ хангахыг санууллаа.


Засаг даргын Явуулын өрөөгөөр Нийгмийн даатгалын хэлтсээс малчдын даатгал, тэтгэврийн талаар мэдээлэл хүргэж байгаа бол, Эрүүл мэндийн даатгалын тасгаас Монос эмийн сантай хамтран хөнгөлөлттэй эмийн жор бичиж үйлчилж байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв явуулын эрүүл мэндийн шинжилгээ, үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мал эмнэлгийн тасаг, Газрын алба зэрэг байгууллагууд төрийн үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

 

 

Хуваалцах: