Налайх дүүрэг

НАЛАЙХЧУУД НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VIII НААДАМД ДЭД БАЙРАНД ОРСОН АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.
Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын шигшээ тэмцээнд 9 дүүргийн 169 хорооноос шалгарсан шилдгийн шилдэг 110 багийн 2000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон.
Налайх дүүргээс спортын 8 тѳрлѳѳр шалгарсан 116 тамирчин Спорт хорооны 6 дасгалжуулагчийн хамтаар амжилттай оролцож багийн нэгдсэн дүнгээр Хоёрдугаар байранд орсон амжилтыг үзүүллээ.
Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмыг дүүрэг, хороо, хэсэгтээ амжилттай зохион байгуулсан есөн дүүргийн хороодыг шалгаруулж, цом гардууллаа. “Шилдэг хороо”-оор Налайх дүүргийн 2 дугаар хороо шалгарчээ.


Налайх дүүргийн 2-р хорооноос оролцсон О.Ягаанцэцэг ахлагчтай Хийн дасгал, Аэробекийн /21-54нас/ залуу насны баг тамирчид хос алтан медалыг хүртсэн бол Аэробекийн /55-с дээш нас/ Л.Энхцэцэг ахлагчтай ахмад баг тамирчид мѳнгѳн медаль хүртсэн.
Мѳн 2-р хорооноос оролцсон Ж.Түмэнжаргал ахлагчтай Сагсан бѳмбѳгийн эмэгтэй баг тамирчид мѳнгѳн медаль хүртсэн бол олс таталтын тѳрѳлд оролцсон 4-р хорооны эмэгтэй баг тамирчид мѳнгѳн медаль, Волейбол, Шагай наадгай, Олс таталтын эрэгтэй баг тамирчид шагналт 4-р байранд орсон амжилтыг тус тус үзүүллээ.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

Хуваалцах: